Оны эмэгтэй-Анжелина Жоли
Алдарт жүжигчин Анжелина Жолигийн хувьд 2014 он маш баялаг жил байсан нь тодорхой. Тэрээр хуримаа хийсний сацуу хэд хэдэн кинонд найруулагчаар ажиллаад амжсан. Кинонууд нь бүгд л ихээхэн амжилтыг дагуулсаар байна. Түүнчлэн тэрээр Английн хатан хаанаас хүндэт шагнал гардан авсан билээ.
Оны хамгийн халуухан залуу -Крис Хэмсворт
Thor киноны гол дүрийн баатар жүжигчин Крис Хомсвортыг хамгийн халуухан залуугаар тодруулсан бөгөөд тэрээр энэ жил үрийн зулай үнэрлэсэн юм.
Оны шилдэг хүн -ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин
Жил бүр People сэтгүүлээс уламжлал болгон шалгаруулдаг оны хамгийн нөлөө бүхий хүнээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шалгарсан бол удаах байранд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тодорсон байна.
Оны шилдэг дуучин - Тэйлор Свифт
Залуу дуучин Тэйлор Свифтийн гаргасан дуу болон клипнүүд олны таашаалд ихээхэн хүрч байгаа. Тэрээр хөгжмийн фестивалиудаас шагналгүй буцах нь бараг л үгүй бөгөөд түүний хөдөлмөр, шинэлэг санаа, уран бүтээлүүдийн чанарыг үнэлэн ийнхүү People-ийн шилдэг уран бүтээлчээр тодруулаад байгаа юм.
Оны шилдэг кино - Theory of everything
Амьдралын үнэ цэнэ утга учрыг хамгийн ихээр хүмүүст мэдрүүлж чадсан, гайхалтай жүжиглэлт гайхалтай найруулга бүхий хайр дурлалыг илэрхийлсэн "Theory of everything" кино дэлхий даяар шуугиулсаар байгаа билээ.
Оны шилдэг зураг
Өнгөрсөн 10 дугаар сард АНУ-ын Фергусонд хотод цагдаагийн ажилтан насанд хүрээгүй хар арьст хүүг буудан хороосон хэрэг гарсан билээ. Энэ явдлын дараа АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн бөгөөд энэхүү зурган дээрх хүү эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн офицерийг зүгээр л тэврээд нулимс дуслуулж байсан үе хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан билээ. Ийнхүү тус зураг People сэтгүүлээс тодруулсан 2014 оны хамгийн шилдэг зургааг шалгарчээ.
Олныг байлдан дагуулсан үйл явдал
Кино уран бүтээлчдийн хувьд дээд шагнал гардуулах ёслол бол мэдээж Оскарын шагнал гардуулах наадам. Тэгвэл дэлхийн алдартай жүжигчдийн Оскарын наадмын үеэр авахуулсан энэхүү сельфи дэлхий даяар тарж, олныг шуугиулсан юм.
Оны шилдэг дуу -Shake it off
Залуу дуучин Тэйлор Свифт энэ жилийн хувьд хамгийн шилдгүүдийн эзнээр тодорсоор байна. Тэрээр шилдэг уран бүтээлчийн шагнал болон шилдэг клипний шагналыг нэгэн дор хүртэж чадсан бөгөөд залуу дуучин маань өчигдөр 25 нас хүрсэн юм. Түүний Shake it off дууны клип нь дэлхий даяар шуугиан дэгдээсэн төдийгүй youtube сайтад байршсан даруйдаа сая сая хандалт авсан шинэлэг уран бүтээл болж чадсан.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт