ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Баясгалан Моно драмын Олон Улсын фестивальд оролцоно

    УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Украйн улсын зохиолч Нина Мазурын “Би Эдип Пиаф байна” моно, мюзикл драмын жүжгийг бие даан тайзны бүтээл болгосон. Монголд анх удаа драмын нэг хүний жүжгийн төрлөөр уран бүтээлээ хийж үзэгчдэд хүргэсэн тэрбээр энэ сарын 19-нд Чикаго хотын “Мэдисон Стрийт” театрт энэ жүжгээ тоглохоор Америкийг зорьжээ. Жүжигчин бүсгүй Косово улсад болсон моно жүжгийн "МонАкт-2014" фестивальд өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орноо төлөөлж амжилттай оролцон "Шилдэг уран бүтээл-Гран при" шагналын эзэн болсон.

    Уг фестивальд Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро, Румын, Словак зэрэг дэлхийн 13 улсын 70 гаруй уран бүтээлч өөрсдийн моно жүжгээр оролцсон юм. Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг моно жүжгээрээ тайзан дээр харуулахдаа тэрбээр түүний долоон дууг франц хэл дээр дуулжээ.

    “Би Эдип Пиаф байна” моно жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж, ерөнхий зураачаар нь Н.Батбилэг ажилласан аж. Сонирхуулахад тэрбээр дээрх шагналыг хүртсэнээр 2015 онд Германы Ханновер хотод зохиогдох Моно драмын Олон Улсын фестивальд оролцох эрхтэй болсон юм.

                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй