ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амжилтаараа тэргүүлсэн оны шилдэг сурагчид тодорлоо

    Монголын хүүхдийн ордноос анх удаа оны шилдэг авъяаслаг, оюунлаг, бүтээлч хүүхэд тодруулах “Гэрэлт цох” ногоон хивсний ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Энэ арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалай, гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монголын хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцсон. “Гэрэлт цох” өргөмжлөл нь хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль  эх, нутаг усаа хайрлан хамгаалах, авъяас чадвар, оюун ухаанаа  дайчилж сайн үйлс бүтээж бусдад үлгэр дууриал үзүүлж, алдар нэрээ дуурсгах үзлээр хүмүүжихэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Уг үйл ажиллагаанд нийслэлийн долоон дүүргээс 51 хүүхэд нэр дэвшсэнээс энэ жил амжилтаараа тэргүүлсэн дараах сурагч “Оны шилдэг сурагч”-аар шалгарав.

    “Урлагийн авъяастан” номинацид ХБ-ийн морин хуурын анги, 10б ангийн сурагч Б.Өнөржаргал
    “Спортын өндөр амжилт” номинацид Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 12а ангийн сурагч, спортын мастер Г.Ануужин 
    “Уран бүтээлч авъяастан” номинацид Хүүхдийн урлан бүтээх төвийн хувцас дизайны анги, Хан-уул дүүргийн 60 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Э.Сарнай
    “Хэл уран зохиолын авъяастан” номинацид Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч О.Оюун-эрдэнэ
    “Оюун ухаанаар тэргүүлэгч” номинацид Монгол соробан төвийн сурагч Т.Төвшинбаярт
    “Сайн үйлсийн эзэн”номинацид Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг нар тус тус шалгарлаа.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй