Хонконгод болсон жүдо бөхийн залуучуудын болон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Б.Хорлоодой түрүүлж алтан медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Б.Амартүвшин мөн алтан медаль хүртэн Ази тивийн аварга болж төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Б.Хорлоодой
Б.Амартүвшин
Мөн эмэгтэйчүүдийн 40 кг-ийн жинд С.Отгонсүрэн хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон Ц.Цогтбаатар мөнгө, 81 кг-ийн жинд хүч үзсэн Б.Түвшинтөгс хүрэл медаль зүүсэн байна.
C.Отгонсүрэн
Б.Түвшинтөгс
Уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэн, шагналт V байранд дөрвөн жүдоч орсон амжилтаар Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт бичигдэв. Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт