ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрийн түүхийн музейд Ц.Оюунгэрэл гишүүн үнэт үзмэр хүлээлгэж өгнө

    Төрийн түүхийн музейд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үнэт үзмэр өнөөдөр хүлээлгэж өгөх гэнэ. Үнэт үзмэр хүлээлгэн өгөх ёслол 11.00 цагт Төрийн ордонд байрлах Монгол Төрийн түүхэн музейн танхимд болно. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэлээс гадна уран хатгамалч С.Одончимэг, Монгол Төрийн Түүхийн музейн захирал Н.Оюунтэгш болон албаны бусад хүмүүс оролцох аж. 2012 оны нэгдүгээр сард нээгдсэн тус музейд Монгол Улсад хосгүй үнэт бүтээл хэмээн бүртгэгдсэн 970 орчим биет үзмэр байдаг байна. .Монгол Төрийн Түүхийн музейн гол танхимд Ц.Оюунгэрэл гишүүн өөрийн бичсэн ном болоод бэлгэнд авсан хөөрөгний даалинг музейн сан хөмрөгт шилжүүлэн хүлээлгэж өгөх юм. Уг хөөрөгний даалинг Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэг ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлд өнгөрсөн долдугаар сарын 8-нд "Т-батаар ба сор үзмэр" үзэсгэлэнгийн нээлтийн өдөр бэлэглэжээ. Хөөрөгний даалин таван сая төгрөгийн үнэтэй. Уран хатгамалч С.Одончимэгийн аав А.Сэнгэцохио нь ардын зураач, ээж А.Цэрэнхүү нь удам дамжсан уран хатгамалчин. С.Одончимэгийн хүү Б.Ганбаатар хөөрөгний даалингийн ерөнхий загварыг гаргасан бол хээ угалз нь аав Сэнгэцохиогийн  зохиомж аж. Харин даалинг оёсон утас нь ээжийнх нь өвлөж үлдээсэн торгон утас гэнэ.

                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй