ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Барьцааны хүмүүсийг суллах үеэр хоёр иргэн амиа алдлаа

    “Lindt Chocolat” кафед нийт 16 цаг орчим барьцаанд байсан иргэдийг өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 2:30-д цагдаа хүчнийхэн суллах арга хэмжээг зохион байгуулжээ.

    Тэд кафед нэвтрэн барьцаалагч этгээдийг хороосон байна. Энэ үеэр барьцаанд байсан хоёр иргэн амь үрэгдэж, нэг цагдаа, хоёр хүн шархаджээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр амь үрэгдсэн хохирогчид нь “Lindt” кафены менежер Тори Жонсон, өмгөөлөгч Катрина Давсон нар байсан аж.  

    “Lindt Chocolat” кафе дэх барьцааны хүмүүсийг суллах үеэр цагдаа нарт буудуулж амиа алдсан барьцаалагчийг Харон Монис гэдэг, Иранд төрсөн санваартан хүн юм байна. Тэрээр 40 гаруй удаа бэлгийн болон танхайн хэрэг үйлдэж барьцаа төлөн батлан даалтад байжээ. Харон Монис нь өөрийгөө Шейх хэмээн нэрийдсэн нэгэн байв.

    Ираны санваартан Харон Монис Ираны Мантехи Боуржерди хэмээх газар төржээ.

    Түүний өөр нэг нэр нь Мохаммад Хассан Mантехи юм байна.

    1996 онд Австрали улс түүнд улс төрийн орогнол олгосон ажээ.

    2002 онд Монис нь сүнслэг байх нэрийдэл дор бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан байна.

    2002 онд тэрээр өөрийн хуучин эхнэр Нолин Хайсон Палыг амь насыг бүрэлгэсэн хэмээн буруутгагдаж тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн.

    Харон Монис нь 2007-2009 онд Афганистанд амь үрэгдсэн Австралийн цэргүүдийн гэр бүлүүдэд доромжилсон захидал илгээсэн хэргээр шийтгэгдэж байжээ.

    Австрали иргэдийг барьцаалсан Харон Моннис

    Афганистанд дайтсан Австрали цэргүүдийг эсэргүүцэж байгаа нь

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй