
Энэхүү хөл хориог баруун Африкийн гурван улсаас гадна Нигер, Синегал улсуудад авахаар болсноо ДЭМБ мэдэгдлээ. Тиймээс эдгээр таван улс руу наанадаж нэг сарын хугацаанд аялах болон худалдаа хийхийг хориглосон байна.

Түүнээс гадна Нигер улсад дотооддоо хүний биеийн температур хэмждэг төхөөрөмж бүтээжээ. Хэрэв биеийн хэм өндөр байвал уг төхөөрөмжийн улаан гэрэл асч дохио өгснөөр уг хүнийг Эболагийн халдвар авсан болохыг мэдэж, хянах боломжтой болжээ.
Ингэснээр халдвар авсан хүмүүсийг даруй илрүүлж, улмаар тэдэнд эмнэлгийн тусламж хурдан хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм. Нөгөө талаас энэхүү төхөөрөмж нь удаан ажиллагаатай тул сургууль, цэцэрлэгийн сурагчид болон эцэг эхчүүдэд ихээхэн чирэгдэл учруулж цаг хугацаа үрж байна гэх шүүмжлэл дагуулжээ.

ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн тооцоогоор Эбола вирусээр 5800 гаруй хүн өвчилж, 2800 нь амь насаа алдсан бөгөөд цаашид ч энэ тоо өсөхийг анхаарууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт