Энэтхэг улсын Мумбай хотод болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д оролцсон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жинд мистер Ж.Нурлан 41-ээс дээш насны мастер ангилалд түрүүлэн анх удаа дэлхийн аваргын цом гардаж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний Олимпийн Хорооны шагнал болох “Алтан Очир” шагналаар Ж.Нурлан, Олимпийн “Алдар” шагналаар Г.Жамц, Б.Хүсэлтүвшин, Ч.Мянганбилэг нар шагнуулсан юм.
Б.Хүсэлтүвшин
Г.Жамц
Ч.Мянганбилэг
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн "Бодибилдинг фитнесс бол ямар ч хүн нас харгалзахгүйгээр хичээллэх боломжтой гайхалтай спорт юм.Та бүхний олон жилийн хөдөлмөр зүтгэл залуучуудад үлгэр дуурайлал боллоо.ДАШТ-д амжилттай оролцсон шилдэг тамирчдад шагнал гардуулж байгаадаа баяртай байна” хэмээн хэлээд амжилт хүссэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт