ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын эхээр Засгийн газраа тарааж парламентийн гишүүдийг бүрдүүлэх шинэ сонгууль явуулахаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тус сонгуульд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам болон Комэйто нам нар өрсөлдөж Абэгийн нам 68,6 хувийн саналаар буюу давуу ялалт байгууллаа.

    Исламын лалын улсынхан Австрали иргэдийг барьцаалсан талаар мэдээлж энэ тухай дэлхий даяар шуугиж байна. Лалын улсын хэд хэдэн дайчин Австралийн Сидней хотын төвд байдаг кафед халдаж дотор нь байсан 40-өөд хүнийг барьцаанд аваад байгаа бөгөөд тэдний тавыг нь хэлэлцээгээр суллаад байна. 

    Латвийн нийслэл Рига хотноо дэлхийн хамгийн олон буюу 650 сантагийн уралдаан боллоо. 

    Индонезийн Жемблюнг тосгонд хөрсний гулсалт үүссэний улмаас дор хаяж 20 хүн амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. 

    “Нанкины хоморголон устгах”  эл ажиллагаанаас хойш эдүгээ 77 жил өнгөрчээ. Японы цэргүүдийн гарт амь насаа алдсан хүмүүсийг эргэн дурсах ёслолын ажиллагааг зохион байгуулж байна. 

    Турк улсад Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч Фетхуллах Гюленийг дэмжигчдийн эсрэг томоохон хэмжээний ажиллагаа болЖ Фетхуллахтай хамтран ерөнхийлөгчийн эсрэг ажиллагаа зохион байгуулж байж болзошгүй гэх 23 хүнийг баривчилсан байна. 

    Афганистанд босогчдын “Талибан” бүлэглэл хоёр хоногт дөрвөн удаа халдлага үйлдэн 21 хүний аминд хүрчээ. Олон улсын хүчнийхний олонх тус улсаас хэдхэн долоо хоногийн дараа гарах гэж байхад аюулгүй байдал нь улам дордож буйд хүмүүс түгшиж байна.

    Тайландын хаан ширээ залгамжлагчийн эхнэр гүнж Срирасми Ахарафонгричи сайн дураараа вангийн зэрэг дэвээс татгалзсан байна. Срирасми Ахарафонгричи 2001 онд хаан ширээг залгамжлагч Махи Ватчиралонгкорны эхнэр болсон ба тэдний анхны хүүхэд 2005 онд төржээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй