ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн аз жаргалтай 10 орон

    10. Австрали

    Дэлхийн хамгийн нарлаг дулаахан бүс, их шүрэн арлууд бүхий гайхалтай үзэсгэлэнтэй байгальтай Австрали улс жагсаалтын 10 дугаар байранд оржээ. Тэр дундаа Австралийн Мельбурн хот хамгийн аз жаргалтай хотоор шалгарсан байна. Тус хотод сурч ажиллах боломж өндрийн дээр нийтийн тээвэр, нийгмийн үйлчилгээ шалгарсан хурдан байдаг.

    9. Исланд

    Исландчуудыг дэлхий дээрх хамгийн тайван ард түмэн гэдгийг олон улсын энх тайвны хүрээлэнгээс тодорхойлжээ. Тус улсад ашгийн татвар бага байдаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийнх нь боловсролын түвшин маш өндөр байдаг гэнэ.

    8. Австри

    Урлаг, уран сайхан хамгийн их хөгжсөн улс гэгддэг Австрийн иргэд ч мөн адил хамгийн чинээлэг амьдралтайд тооцогддог. 8,5 сая Австричууд яг л үзэсгэлэнт байгаль шигээ сайхан улс байдаг хэмээн олон мянган жуулчид дүгнэдэг байна.

    7. Финлянд

    Европын 8 их гүрний нэгд зүй ёсоор тооцогддог Финлянд улсын амьдралын түвшин хамгийн тансаг зэрэглэлд ордог бөгөөд амьдрахад таатай орнуудын нэгээр олон улсын энх тайвны хүрээлэнгээс тодруулжээ.

    6. Канад

    Канад иргэдийн дундаж наслалт өндөр бас орлого боломжийн байдаг. Тус улсын иргэдийн 84-92% нь өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж итгэл төгс хариулдаг гэнэ.

    5. Швед

    Баруун Европын 3 дахь том гүрэн Шведийн иргэдийн амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг судалгаа нь Европын орнууд дотроос хамгийн өндөр байдаг.

    4. Нидерланд

    Нидерланд улс сүүлийн 4 жил дараалан дэлхийн хамгийн жаргалтай 10 улсын тоонд багтаж байгаа бөгөөд хамгийн зөв нийгмийн тогтолцоотой улс юм.

    3. Швейцарь

    Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Швейцарийг хамгийн өрсөлдөх чадвартай улсаар тодорхойлжээ. Учир нь тус улсын зах зээл, борлуулалтын өсөлт жилээс жилд тогтвортойгоор нэмэгддэг. Тийм учраас ард түмэн нь ч санаа зовох асуудалгүй тайван амьдарч чаддаг.

    2. Норвеги

    Амьдралын стандарт хамгийн өндөр байдаг орнуудыг нэг. Норвегичуудын 95 хувь нь амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байдаг төдийгүй нийгмийн өвчлөл хамгийн бага улс.

    1. Дани

    1973 оноос хойш Дани улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын тоонд зүй ёсоор багтаж, тэргүүлсээр ирсэн. Тус улсын амьжиргааны түвшин хамгийн хангалуун байдаг төдийгүй хүн амын сэтгэл ханамж, хоолны газар, үзэсгэлэнт хотын үзэмж гээд бүхий л зүйлсээрээ дэлхийд тэргүүлдэг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй