Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн энэ сарын 10-14нд Хятадын Хайнанд боллоо. Уг тэмцээнд дэлхийн 30 орны тамирчид өрсөлдсөн бөгөөд манайхаас 14 хүн оролцжээ. Манай тамирчид энэ удаад нэлээд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаж чадсан байна. Тэмцээний эхний 6 төрлийн байдлаар С.Акжол хүний нэр зүс царайг цээжлэх төрөлд 15 минутанд 152 нэр зүс царайг цээжилж мөнгөн медалийн болзол хангажээ.

Мөн С.Цогбадрах дуут тооны төрөлд насанд хүрэгчдийн дэлхийн рекордыг эвджээ. 1 секундын зайтай 1 тоог англиар хэлж нийтдээ 500 тоог цээжлэх ёстойгоос тэрээр 476-г цээжилсэн байна.

Тэмцээний эхний 6 төрлийн нийлбэр оноогоор Ө.Сэнгэсамдан насанд хүрэгчдийн ангилалд гуравт эрэмбэлэгджээ.


Тэмцээний нарийвчилсан нэгдсэн дүн гараагүй байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт