Барьцаалагдсан кафе нь Сиднейн дуурийн театрын ойролцоо байдаг, жуулчид болон дотоодын иргэд хамгийн ихээр зорчдог хэсэг аж. Болсон явдалтай холбогдуулан Австралийн Ерөнхий сайд Тони Эбот Аюулгүйн байнгын хорооны хуралдааныг яаралтай зарлаад байгаа гэнэ.
Барьцаалагдсан кафед 30 үйлчлүүлэгч, 10 гаруй ажилтан нийлсэн 40 хүн байгаа юм байна. Одоогийн байдлаар цагдаа нар кафег бүрэн бүслэлтэд авч гэмт хэрэгтнүүдтэй хэлэлцээр хийхээр чармайж байгаа аж. Барьцаалагчид ямар нэгэн болзол шаардаагүй байгаа юм.
Австрали улс өнгөрсөн 10 дугаар сараас хойш АНУ-тай хамтран Лалын улсын эсрэг эрчимтэй тэмцэж эхэлсэн учраас лалын хэт даврагчид ийнхүү Австралид заналхийлж байгаа нь тодорхой байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт