ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Боулингийн тэмцээний энэ оны аваргууд тодров

    Монголын боулинг, сонирхогчдын холбоо, ” М-Си-Эс Кока-Кола” компани хамтарч тав дахь жилдээ “Coca-Cola Zero championship 2014” тэмцээн амжилттай зохион байгууллаа.

    Өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн уг тэмцээнд 200 гаруй багийн 1200 орчим тамирчин өрсөлдсөн юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, боулингийн спортыг олон нийтэд сурталчлах зорилготой тус тэмцээний шигшээ тоглолтод салбар бүрээс шалгарсан шилдэг 28 баг өрсөлдөж аваргуудаа тодруулав. Бүтэн жилийн турш үргэлжилсэн уг тэмцээнд Э.Бат-Орших ахлагчтай “CAD” баг 3911 оноогоор тэргүүлж, өргөмжлөл нэг сая төгрөгийн эзэн болсон бол хоёрдугаар байрт Г.Ууганболд ахлагчтай “Петрожамп” баг 3694 оноогоор шалгарч, гуравдугаар байрт Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХХК баг 3623 оноогоор шалгарчээ.

        Аваргаар тодорсон Э.Бат-Орших ахлагчтай “CAD” баг  Мөнгөн медаль хүртсэн Г.Ууганболд ахлагчтай “Петрожамп” баг     Хүрэл медаль хүртсэн Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХХК баг Тэмцээн зохион байгуулагдсан цагаас “М-Си-Эс Кока-Кола” компанийн зүгээс 300 оноо авсан тамирчинд 10 сая төгрөг амладаг. Гэвч таван жилийн хугацаанд тус оноог авсан тамирчин тодорсонгүй.

                                           Шилдэг тоглогч С.Цэвэгмид

    Энэ жилийн тэмцээний финалд хамгийн өндөр оноог “Петрожамп” багийн тамирчин С.Цэвэгмид 224 оноог авч тэмцээнийг “Шилдэг тоглогч”-оор шалгарлаа. Мөн энэхүү тэмцээнд эхний наймд шалгарсан баг, тамирчдад Coca-Cola Zero брэнд мөнгөн шагнал, тоглолын эрхээр урамшуулав.

                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй