ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Ганбаатарын агсны нэрэмжит тэмцээн боллоо

    Чөлөөт бөхийн “Тулгат” клубийг  үндэслэн байгуулагч, ОУХМ нэрт дасгалжуулагч Н.Ганбаатарын нэрэмжит шилдэг багуудын цомын төлөөх тэмцээн дөрөв дэх удаагаа болж өндөрлөлөө. Тэмцээнд  Н.Ганбаатар агсны эхнэр Ц.Түмэннасан, хүү Г.Ууганбаяр, охин Г.Уранчимэг, төрсөн эгч Н.Тунгалаг, дүү нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Н.Энхтуяа, Н.Нарантуяа, шавь нар нь урилгаар оролцлоо.

    Тус клубийн тамирчид багшийнхаа нэрэмжит тэмцээний үеэр 2014 онд клубээсээ төрсөн алдартнууддаа тухайлбал, үндэсний бөхийн Дархан аварга цол хүртсэн, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, олон улсын шүүгч болсон Л.Нямчулуун, ахмадын ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Ганбат нарт хүндэтгэл үзүүлж шагнал гардуулсан юм. Мөн тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, улсын шүүгч Д.Алтанцэцэг нарт дурсгалын зүйл гардуулав. Тэмцээнд Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”, Ц.Шийрэв дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Арслан” клуб, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Гацуурт-Олимп” клуб, Ж.Дандар дасгалжуулагчтай “Харгант-Цамхаг” клуб, Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб болон Баянмөнх дасгалжуулагчтай БНХАУ-ын ӨМӨЗО шигшээ гээд долоон баг тойргийн журмаар барилдлаа.

    Тэмцээн өрсөлдөөнтэй болж, IҮ тойрогт “Алдарт” спорт хороо, “Хасу-Мегастарс” клубийн хооронд болсон барилдааны үеэр үзэгчдийн сэтгэлийг их татсан. “Хасу-Мегастарс” клуб, “Алдарт” спорт хороо, “Арслан” клуб бие биенээ тойрч ялсан нь тэмцээнийг бүр ч илүү сонирхолтой болгосон. Тэмцээний зарим барилдаанд үзэгчид бооцоо тавьж “Алдарт” спорт хороо, “Хасу-Мегастарс” клубийн барилдааны бооцоо 3 сая төгрөг, “Арслан”, “Харгант-Цамхаг” клубийн барилдааны бооцоо 2 сая төгрөгт хүрч байлаа.
    Тэмцээнд “Хасу-Мегават” компанийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюушийн захиралтай, Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб багийн 5 ялалт, 31 даваагаар I байр эзэлж цом, 6 сая төгрөгөөр шагнуулсан бол II байранд гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаяр даргатай, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо багийн 5 ялалт, 30 даваагаар орж өргөмжлөл, 4 сая, III байранд Ц.Дамдин-Ядам захиралтай, Б.Баттулга Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Арслан” клуб багийн 5 ялалт, 27 даваагаар орж өргөмжлөл, 2.5 сая төгрөгөөр шагнууллаа.

                                                                                                        Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй