ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японы Засгийн газар доод танхимаа шинээр бүрдүүллээ

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын эхээр Засгийн газраа тарааж парламентийн гишүүдийг бүрдүүлэх шинэ сонгууль явуулахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Японы Засгийн газрыг бүрдүүлэх парламентийн доод танхимын сонгууль болж өндөрлөлөө.

    Тус сонгуульд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам болон Комэйто нам нар өрсөлдөж Абэгийн нам 68,6 хувийн саналаар буюу давуу ялалт байгууллаа. Тэд Парламентын доод танхимд гуравны хоёроор олонх болсноор дээд танхимын батлахаас татгалзсан хуулийн төслүүдийг дахин авч хэлэлцэх, батлах боломжтой аж. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал дэвшүүлэх боломжтой юм.

    Дэлхийн тавцанд Японы байр суурийг өндөрт гаргахын тулд эдийн засгийг эн тэргүүнд тавьж, эдийн засгийн дипломат харилцааг бэхжүүлнэ хэмээн Ерөнхий сайд Шинзо Абэ сонгууль өндөрлөсний дараа мэдэгдэл хийжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй