Улсын наадамд барилдаж шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь сэргээш илэрсэн тухай мэдээлэл цацагдсан. Харин энэ талаар Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Гурав биш хоёр бөхийн сорьцоос сэргээш илэрсэн. Дахин нягталж, шалгаж байж хариуг дэлгэдэг учиртай. Одоогоор нэрсийг хэлэх эрт байна” хэмээсэн. Харин хэвлэлээр улсын начин Л.Лха-Очир, улсын харцага Д.Пүрэвсайхан, улсын арслан Н.Батсуурь нарын хоёр нь хэрэглэсэн байх магадлалтай талаар бичиж эхлэв. Ямартаа ч сэргээшийн талаарх эцсийн дүнг Монголын Үндэсний Олимпийн Хороо олон нийтэд танилцуулна. Учир нь МҮБХ тус байгууллагаар дамжуулан Солонгос улсад бөхчүүдийнхээ сэргээшийн шинжилгээг хийлгүүлдэг. Одоогоор МҮОХ-ны удирдлагууд Солонгос улсын Инчён хотод зохиогдож буй Азийн XVII наадамд оролцоод завгүй явна. Тэднийг ирэхээр хэн гэдэг бөх сэргээш хэрэглэсэн нь тодорхой болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт