ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Гончигсумлаагийн сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ

    Ардын жүжигчин С.Гончигсумлаа дан хөгжмийн төрөлд олон бүтээл туурвисны зэрэгцээ ард түмнийхээ сэтгэлд хоногшсон 60 гаруй дуу, романс үлдээсэн уран бүтээлч. Жинхэнэ монгол хүний сэтгэл, зүрхнээс гарсан ая, эгшиг түүнийх. ХБК-ийн дуулаачийн тэнхмийн таван багш, дөрвөн төгөлдөр хуурч хамтран С.Гончигсумлаа агсны мэндэлсний 100 жилийн ойг угтаж их зохиолчийн дууны бүтээлүүдээс өнөө цагийн үзэгчдэд энэ сарын 19-нд толилуулахаар зэхэж байна.

    С.Гончигсумлаагийн олонд хоногшсон дууг толилуулах уран бүтээлчид

    Дуурийн гоцлооч, гавьяат жүжигчин З.Оюунбилэг түүний “Униар татсан уулсын дээгүүр”, “Хунгийн дуу”, “Эхийн гар дээр үр минь байна”, “Хайрын дуу” зэрэг дууг нь дуулах бол  Х.Үнэнхүү “Баатарцогтын нагац”, “Ширээ нуур”, “Сүхбаатарын дуу”, Д.Долгормаа “Дэнжийн ногоо”, “Өргөн хангай нутаг”, “Улаалзай”, Ч.Туул “Хонгор нутгийн жороо”, “Цэнхэр тэнгэр, цэгээн тагтаа”, “Чамайг үдье”, Батцэнгэл “Ээждээ”, “Жаргаах зүрхэн”, “Намрын шөнө” зэрэг дууг нь дуулж, зэрэг нэгэн цаг хит болж байсан бүтээлийг нь сонордуулна.

                                                                                                           Г. Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй