ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Филлипинийг хүчтэй далайн шуурга “Хагупит” дайрч өнгөрлөө. Шуурганы улмаас 900 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Самарын арлын Долорес тосгоны 80 орчим хувь нь эвдэрч сүйдлээ. 

    Өнгөрөгч даваа гарагаас эхлэн Шведийн нийслэл Стокольм хотноо Нобелийн шагналтнуудад шагналыг нь гардуулан өгөх 7 хоногийн ёслол явагдаж өндөрлөлөө. 

    Өнгөрөгч даваа гарагт Мексикт сураггүй байгаа хүүхдүүдийн нэгнийх нь цогцос олдсон билээ. Тэгвэл тэр хүүхдийн аав нь дахиж хорвоод амьдахгүй хэмээн өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд тус улсад сураггүй болсон сурагчдын ар гэрийнхэн жагсаал зохион байгуулсан хэвээр байна. 

    Өнгөрөгч мягмар гарагт Израилийн парламент сайн дураараа татан буугдах тухай хууль батлав. Тус хуулийг баталснаар Израилийн 33-р Засгийн газар албан ёсоор үйл ажиллагаагаа дуусгаж байгаа юм.

    Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Финикс мужид дахин нэг хар арьст залуу цагдаагийн ажилтантай ам зөрснөөс болж буудуулан нас барсан билээ. Ийнхүү дарааллан амь насаа алдсан хар арьстнуудын төлөө Америк даяар жагсаал цуглаан өрнөж эхлээд байна. 

    Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын Каролина мужаас Монтгомери мужийг зорьсон “Эмбраер И Эм Би-500” маркийн хоёр хөдөлгүүртэй тийрэлтэт онгоц Вашингтон хотын захын дүүрэгт осолдохдоо оршин суугчдын хорооллын хоёр байшинг сүйтгэжээ. Ослын улмаас зургаан хүн амь үрэгдсэн байна.

    Европын холбоо байгалийн хий дамжуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Өмнөд Кавказын байгалийн хийн хоолойг өргөтгөх (Баку-Тбилиси-Эрзурум) бөгөөд үүгээр дамжин, Азербайжаны байгалийн хий Туркт хүрэх юм. Харин түүний үргэлжлэл Транс Анатолийн байгалийн хий дамжуулах хоолой болон Транс Адриатын тэнгисийн дамжуулах хоолойнууд юм байна. 

    Өнгөрөгч мягмар гарагт пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч  Малала охин энэ жил Нобелийн шагналыг хамтран хүртсэн Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатярти нар Нобелийн шагналаас хүртсэн шагналын мөнгөө хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулахаа мэдэгдлээ.

    Өнгөрөч буй 7 хоногт дэлхий дахины анхаарлын төвд зүй ёсоор багтсан асуудал бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Энэтхэг улсад хийсэн айлчлал байлаа. Тус айлчлалын үеэр хоёр улс худалдааны томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурсан юм. 

    БНХАУ-ын лалын шашинт, салан тусгаарлагч Шинжаан-Уйгурт олон нийтийн газар нүүрэндээ гивлүүртэй явахыг хориглох болжээ. Учир нь тус бүс нутагт террорист халдлага их гардаг болсонтой холбогдуулан гэмт хэрэгтнийг түргэн илрүүлэх зорилготой гэжээ. 

    Украины Сангийн яам Верховная Рада буюу тус улсын парламентын гишүүдийн тоог 450-аас 150 хүртэл гурав дахин бууруулах санал гаргалаа. Энэ талаар ирэх оны эхээр хэлэлцэх юм байна.

    Хонконгод гурван сар дамнан үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалыг тараах шийдвэрийг эрх баригчдад олгосон билээ. Тэгвэл эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдсээр байгаа бөгөөд тэд Хонконгийн төв гудамжуудыг хааж бүслэн цагдаа нартай мөргөлдсөн хэвээр байна. 

    Өнгөрөгч баасан гарагт кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро улсынхаа болоод дэлхий дахины тусын тулд хийсэн олон үйл хэргийг нь үнэлж “Хятадын Нобель” буюу Күнзийн нэрэмжит энх тайвны шагналын эзэн болжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй