
Цус багатай хүмүүст энгийн жороор бэлдсэн хандыг санал болгоё.
300 грам арилгасан сармис дээр спирт нэмж, дөнгөж бүрхэн орхи. Гурван долоо хоногийн дараа шидэт эм бэлэн болно. Ингээд хандаа сүү буюу усан дээр 30 дуслыг дусааж, өдөрт 3 удаа хэрэглэнэ.
200 грам масло, 200г зөгийн балыг зөөлөн гал дээр халаах бөгөөд үргэлж хутгаж байхаа мартав. Энэ бэлдмэлээс өдөрт гурваас дөрвөн удаа уухдаа тус бүр нэг цайны халбагыг буцлам халуун сүү буюу өтгөн халуун цайнд найруулж хэрэглэнэ.

Хамрын ханиад шуухинаа тусвал яаран антибиотик бүү хэрэглэ. Орой унтахын өмнө даавуунд гич түрхэж, хөлийн уландаа тавь. Хөлөө сайн хучих буюу зузаан ноосон оймс өмсөөрэй. Нэлээд удаан байлгах хэрэгтэй, тэр чигээрээ унтсан ч болно. Өглөө хамрын ханиад ор мөргүй арилж, та цоо шинэ хүн болоод босоод ирнэ. Өөр нэг арга гэвэл тунхууны хэдэн ширхэг үндсийг үр. Гашуу оргиж нулимс гоожоод хэцүү байх ч ханиад, шуухинаа арилна. Мөн хоолондоо нэг халбага тунхуу нэмж идвэл зохино.

Хүний гэдэс хоол боловсруулах системийн гол эрхтэн юм. Гэдэсний хананд элдэв хэрэггүй бодис, боловсорч гүйцсэн хүнсний зүйл хөө тортог мэт хуримтлагддаг. Тиймээс эдгээрийг бие организмаас зайлуулахын тулд дараах аргыг хэрэглэхэд тустай. 0,5 кг шинэхэн лууван, мөн адил хэмжээтэй улаан манжинг хэрчээд дээр нь буцалсан ус ногоог дөнгөж далдлах төдий нэмж хийгээд зөөлөртөл нь буцалгана. Дээр нь чимх үзэм нэмээрэй. Бэлэн болсны дараа хоолны халбага зөгийн бал нэмж хутгаад 12 цагийн турш сэрүүн газар хадгална. Дараа нь шүүж нэг сарын турш өдөрт гурван удаа аяганы дундуур хэмжээтэй ууж хэрэглэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт