ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Түвшинбаяр алт, Ө.Дүүрэнбаяр мөнгө, Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

    Азийн наадмын -100 кг-ийн жинд зодоглосон олимпийн алт, мөнгөн медальт Н. Түвшинбаяр өрсөлдөгчдөө ялж, алтан медаль хүртэв. Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөх Максим Раковыг торгуулиар ялжээ.

     

     +100 кг-ийн жинд алтан медалийн төлөө барилдахаар тунасан ОУХМ Ө.Дүүрэнбаяр финалд Японы Такешин Ожитанид юүко үнэлгээгээр дийлдэж, мөнгө, Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ.

           

        Манай сагсчид Кувейтэд нэг оноогоор хожигдов

    Наадмын эхний тоглолтод Хонконгийн багийг хожсон Монголын сагсчид хоёр дахь өдрөө Мальдивыг буулгаж авсан. Манайхан дөрвөн үеийн турш (15:10, 51:17, 85:32, 112:54) ялалт байгуулж, хоёрдугаар шатанд шалгарах болзлоо хангасан билээ. Өчигдөр Кувейтын багтай тоглож, нэг онооны зөрүүгээр хожигдсон юм. Өнөөдөр 18:30 минутаас Йорданы шигшээ багтай тоглоно.

    О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ

    Азийн наадамд онч сорьсон мэргэн бууч О.Гүндэгмаа өөрийн үндсэн төрөл 25 метрийн спорт гар бууны төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 587 оноо авч, II байранд финалд шалгарсан.

    Шигшээд шалгарахын тулд Хятадын мэргэн бууч олимпийн аварга Чень Интэй халз өрсөлдөж ялагдсан. Хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Квак Жун Хэйг 7:3-аар хожив.

    Сагсан бөмбөг

    Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг өнөөдөр Хонгконийн багтай тоглоно.

    Боулинг

    Боулингийн тэмцээн өнөөдөр болно.

    Байт харваа

    Байт харвааны тэмцээн энэ сарын 23-28-нд болж, нийт найман багц медалийн эзэд тодорно.

    Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй