15. Justin Timberlake Medley (2013)
Жастин Тимберлэйкийн хамгийн сайн тоглолтуудын нэг хэмээн үнэлэгддэг Medley-ийн үеэр тэр гаднаас дуулан орж ирж тайзан дээрх том дэлгэцээр үзэгчидтэй харилцсан нь олны сэтгэлийг их хөдөлгөжээ.
14. Madonna, "Like a Virgin" (1984)
Одоогоос 30 жилийн өмнө тоглогдсон ч гэлээ алдарт дуучин Маддонагийн "Like a Virgin"дуугаа тайзан дээр дуулахдаа хуримын даашинзтай байсан мөчийг фенүүд нь үргэлж дурсан ярьдаг.
13. Diddy feat. Sting, Faith Evans & 112, "I'll Be Missing You” (1997)
1997 онд алдарт дуучин Notorious B.I.G-ийн гэгээн дурсгалд зориулсан "Бид чамайг санасаар байх болно" дуу анх удаа тайзан дээр дуулагдсан агшин урлагийн түүхэн дэх торгон агшнуудын тоонд зүй ёсоор тооцогддог.
12. Britney Spears, "Oops I Did It Again" (2000)
Бритнигийн хамгийн оргил үеийн үзүүлбэрт тооцогддог бөгөөд энэ тоглолтынхоо үеэр хамгийн их сэтгэл нь хөдөлж байсан талаар хожим нь ярьсан байдаг. 2000 оны энэхүү үзүүлбэрийн бүжиг дэглэлт хамгийн гайхалтайд тооцогддог. Бритнигийн бүжигчид ч ур чадвараараа хамгийн шилдэгт багтдаг.
11. Rihanna, “Disturbia”/ “Seven Nation Army” (2008)
2008 онд бүхий л шагналыг цувруулан авч, амжилт дагуулсан дуу бол Рианнагийн “Disturbia" дуу нь юм.
10. Taylor Swift, “You Belong With Me” (2009)
Тэйлор Свифтэд хамгийн их амжилт дагуулсан уран бүтээл бол яахын аргагүй “You Belong With Me” билээ. 2009 онд тэрээр энэ дуугаа метронд дуулж фенүүддээ шууд дамжуулсан нь түүний хамгийн шилдэг үзүүлбэрүүдийн нэгээр тооцогддог.
9. Kanye West, "Runaway" (2010)
Kanye West-ийн 2010 онд болсон тоглолт нь зөвхөн хар, цагаанаар тайзаа зассан байсан бөгөөд түүний хамгийн шилдэг үзүүлбэрийн нэг юм байна.
8. Beyoncé - If I Were A Boy (GRAMMYs on CBS)
7. Eminem, “The Real Slim Shady”/ “The Way I Am” (2000)
Marshall Mathers буюу Eminem-д маш их алдар нэр, амжилтыг дагуулсан тухайн үедээ буюу 2000 онд олон шагнал авсан дуугаа тайзан дуулсан мөч нь Eminem-ийн фенүүдийн хувьд хамгийн гайхалтай мөчүүдийн нэг нь байдаг.
6. Britney Spears, “I’m a Slave 4 U” (2001)
Ширэнгэн ойд байгаа мэт сэтгэгдэлийг фенүүддээ үлдээхийн тулд тайз засалт, жүжиглэлт зэрэг дээр маш их анхаарсан тоглолт бол 2001 онд тоглогдсон үзэсгэлэнт Бритнийгийн “I’m a Slave 4 U” дуу байжээ.
5. Chris Brown & Rihanna, “Wall To Wall”/ “Umbrella”/ “Kiss Kiss” (2007)
Крис Браун, Рианна 2-ын хамтаран тоглосон үзүүлбэр, дуулалт, жүжиглэлт, бүжиг зэргийг хослуулсан тоглолт нь тэдний фенүүдийг үнэхээр доргиож чадсан үзүүлбэр болж байжээ.
4. Lady Gaga, “Paparazzi” (2009)
Сонин содон, гаж үйлдлээрээ дэлхий дахиныг шуугиулж чаддаг Лэйди Гага-ийн хамгийн шилдэг тоглолтын хэсэг.
3. Bon Jovi, “Livin’ On a Prayer”/ “Wanted Dead or Alive” (1989)
1989 оноос хойш үзэгчдийн сэтгэлд үлдсэн байдаг хамгийн шилдэг тоглолтын жагсаалтад алдарт Bon Jovi хамтлагийн “Livin’ On a Prayer” тоглолт нь тэргүүлсэн байдаг.
2. Madonna, “Vogue” (1990)
80-аад оны хөгжмийн урсгалыг 18 дугаар зууны үеийн амьдралтах хослуулан гаргаснаараа хөмгийн содон шийдэлтэй, шинэлэг тоглолт болж чаджээ.
1. Michael Jackson Medley (1995)
Попын хаан домогт Майкл Жэксоны бүх цаг үеийн хамгийн шилдэг хит дуунуудын нэг нь яахын аргагүй Black or white байдаг билээ. Тэгвэл тэрээр энэ дуугаа 1995 оны MTVmusic awards-ийн нээлтэнд дуулсан нь дэлхий дахиныг сэргээж чадсан үзүүлбэрээр тодорсон бөгөөд тэрээр нас барсан ч гэлээ уран бүтээл нь өнөөг хүртэл эгшиглэж, өнөөг хүртэл орлого олж, хүндлэл хайр хүлээсээр байгаа билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт