ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Буяндоржид 2 жил 3 сарын ял оноов

    “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүний залилангийн гэх хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн. Тэгвэл шүүх хурлаас Г.Буяндоржийг жирийн дэглэмтэй хорих ангид 2 жил 3 сар хорих ял оноосон байна.

    Түүнийг прокуророос шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан, мөн  Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУн иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэргээр эрүү үүсгэн  шалгасан юм.

    Анхан шатны шүүх хэргийг өмнө нь хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй