ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амжилтаа үнэлүүлсэн Азийн Паралимпийн аварга бүсгүй

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ,  Улсын Их Хурлын гишүүн  С.Одонтуяа, Баянгол дүүргийн удирдлагууд өнөөдөр Азийн Паралимпийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзжээ. Түүнд дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс 5.520.000 төгрөгийн мөнгөн шагнал олгож буй.Г.Оюун  БНСУ-ын Инчёон хотод болсон Азийн Паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож, 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн билээ. Олон улсын нэр хүндтэй наадамд гаргасан амжилтыг нь үнэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан байна.Тэрбээр хараа муутай ч 2010 оноос жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд  гадаадад болоод дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцож байр эзэлж байжээ. Энэ удаагийн Азийн паралимпийн наадмаас алт хүртсэн нь түүний 14 дэх медаль гэнэ.

                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй