ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манайх зайлшгүй шаардлагатай эмнийх нь үнэ хэт өндөр 10 орны нэг

    Эм хангамжийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, компаниуд хамтран эм зүйн салбарын ил тод байдлыг хангах эвсэл байгуулахаар шийдвэрлэсэн байна.

    Дэлхийд хоёр тэрбум гаруй хүн хэрэгцээтэй, хямд өртөгтэй эмээ худалдан авч чадахгүйгээс эрүүл мэндээрээ хохирдог гэсэн статистик бий. Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг импортолдог бол 30 орчим хувь нь л улсын бүртгэлтэй байдаг аж. Үндэсний 30 гаруй эмийн үйлдвэр давхардсан тоогоор 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч найман хувийг нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх юм. ЭМЯ, МХЕГ-аас албан шаардлага удаа дараа хүргүүлсний дүнд манай улсад хэрэглэж буй нийт эмийн гуравны нэгийг ийн бүртгээд байгаа аж. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан бүтээгдэхүүнийг иргэд эрүүл мэндийн даатгалаараа 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой ч энэ урамшууллыг мэддэггүйгээс тэр бүр үр шимийг нь хүртэж чаддаггүй. 

    Валютын өсөлтөөс хамаарч өнөө жил эмийн үнэ өнгөрсөн жилийнхээс өндөр байгаа гэх  мэт олон асуудал энэ салбарт “бугшжээ”. Мөн зайлшгүй шаардлагатай эмнийх нь үнэ хэт өндөр 10 орны тоонд манай улс багтдаг. Тиймээс иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмийн өртгийг багасгах, чанартай буюу үйлчилгээ сайн, сөрөг нөлөө багатай эм худалддаг  болгоход олон зохицуулалт шаардлагатай гэж эвсэл байгуулах хурлын үеэр мэргэжилтнүүд хэлж байв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй