БНХАУ-ын лалын шашинт, салан тусгаарлагч Шинжаан-Уйгурт олон нийтийн газар нүүрэндээ гивлүүртэй явахыг хориглох болжээ. Учир нь тус бүс нутагт террорист халдлага их гардаг болсонтой холбогдуулан гэмт хэрэгтнийг түргэн илрүүлэх зорилготой гэжээ.
АНУ даяар өрнөөд байгаа цагдаа нарын хууль бус үйлдлийг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн улам ширүүссээр байгаа билээ. Өнөөдөр тус улсын Оакланд мужид л гэхэд эсэргүүцэгчдийг зогсоох оролдлого хийсан цагдаа нар луу буу шагайж гал нээсэн хэрэг гарлаа.
Украины Сангийн яам Верховная Рада буюу тус улсын парламентын гишүүдийн тоог 450-аас 150 хүртэл гурав дахин бууруулах санал гаргалаа. Энэ талаар ирэх оны эхээр хэлэлцэх юм байна.
Палестины ерөнхий сайд Зиад Абу Йений оршуулгын ёслол өнөөдөр боллоо.
Кубын нийслэл Гавана хотноо өчигдөр олон улсын хүний эрхийн өдөр болсныг тохиолдуулан жагсаал болсон билээ. Тэгвэл тус жагсаалыг зохион байгуулсан этгээдүдэд 10 хоног хорих ял өгсөн байна.
Хонконгод гурван сар дамнан үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалыг тараах шийдвэрийг эрх баригчдад олгосон билээ. Тэгвэл эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдсээр байгаа бөгөөд тэд Хонконгийн төв гудамжуудыг хааж бүслэн цагдаа нартай мөргөлдсөн хэвээр байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий нар 20 000 орчим хүүхдэд бэлэг тараахаар боллоо.
Италийн Венец хотноо кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолуудын нэг болох "Алтан бөмбөрцөг" наадам болж өндөрллөө.
Францын Сенат өчигдөр Ойрхи Дорнод тэр дундаа Палестин улсыг хүлээн зөвшөөрөх, тусгаар тогтнолыг нь баталгаажуулах асуудлаар хэлэлцэж, санал хураалт явуулж, энэ хүсэлтээ парламентийн дээд танхимд өргөн барихаар боллоо.
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро улсынхаа болоод дэлхий дахины тусын тулд хийсэн олон үйл хэргийг нь үнэлж “Хятадын Нобель” буюу Күнзийн нэрэмжит энх тайвны шагналын эзэн болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт