ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ өвлийн анхны мөсөн хотхон нээгдлээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэг дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Талх Чихэр компанийн хашаанд Улаанбаатар хотын өнгө төрхийг чимсэн, шинэ жилийн баярын уур амьсгал оруулсан энэ өвлийн хамгийн анхны мөсөн хотхон нээлтээ хийлээ. Тус компанийнхан жил бүр хүүхэд  багачууддаа зориулан барьдаг мөсөн хотхоноо энэ жил бүр өргөжүүлжээ. Мөсөн хотхоныг барихын тулд 150 тонн мөс ашигласан бөгөөд 17 барималч залуус 22 хоногийн хөдөлмөрөө шингээн урласан байна. Тус мөсөн хотхоныг зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэд хотод үзэмж нэмж, хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэж байгаад нь талархсанаа илэрхийлжээ. Дашрамд хэлэхэд “Тачи” мөсөн хотхоныг дэлхийн мөсөн хотхон барих тэмцээнд улсаа төлөөлөн оролцдог н.Мөнх-Эрдэнэ болон түүний багийнхан бүтээсэн гэнэ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй