ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ДОХ өвчин хувь хүний нууцад хамаарагдах боллоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.

    Цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 56 дугаар тогтоол гаргасан юм. Иймд хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц уг маргааныг Их суудлын хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхээр болсон билээ.

    Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж уг асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн эцсийн шийдвэрийг гаргалаа. Ингэснээр ДОХ өвчин туссан бол энэ нь хувь хүний нууц болж хуулиар хамгаалагдахаар болжээ.

                                                                                                                    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй