ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улс орнууд шинэ оноо ингэж угтдаг

    Еврейчүүд шинэ оноороо бясалгал хийдэг

    Еврейчүүд энэ баяраа Рош Ха-Шана гэж нэрлэдэг.  Тэд шинэ оны эхний 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг байна.

    Англид захиа бичдэг

    Англид шинэ жилээр зул сарын эцэг буюу Сантад захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа зуухандаа хийж шатаадаг аж. Зуухнаас гарч буй утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна.

    Өмнөд Африкт ургацын баяр хийдэг

    Өмнөд Африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.

    Финляндууд сармис иддэг

    Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж билэгддэг ажээ.

    Унгарын зоогийн ёс нь өөр байдаг

    Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг.

    Энэтхэгийн шинэ жил нар мандахад эхэлдэг

    Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лагшмид мөргөдөг.

    Япон уламжлал

    Япончүүд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

    Германчууд газарт сонгино булдаг

    Германчуудын баярын нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг. Мөн хар тугалга хайлуулаад төрөл бүрийн хэв гарган хадгалдаг байна. 

    Мексик, Испани, Кубын уламжлал адил

    Мексик, Испани, Кубид шинэ он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн усан үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг

    Бирмд ус цацдаг

    Хүмүүс хаана ч дайралдсан бие биеэсээ өрсөн ус цацахыг хичээх бөгөөд хувцас хунар нь хичнээн норсон ч дургүцдэггүй. Харин их баярладаг байна. Халуун бүсэд оршдог бирмд шинэ жил хамгийн халуун цагт болдог бөгөөд тэд шинэ жилийг “Тус хүргэх” өдөр гэж үздэг.

    Шотландад айлын хамгийн анхны зочин болохоор уралддаг

    Шинэ жилийн өглөө тухайн айлд хамгийн түрүүн ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж үздэг. Иймээс айл бүр шинэ жилийн өглөө орж ирсэн хамгийн анхны хүнийг хүндэтгэдэг ажээ. Гэхдээ аз жаргал зөвхөн хар үстэй хүнээр дамжин орж ирдэг гэж үздэг тул өөр үстэй хүн энэ өдөр айлд орж болохгүй юм байна.
     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй