ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цэргийн дуу бүжгийнхэн хятадаар дуулж хятадуудыг гайхшруулав

    2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бээжин хот дахь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн театрт Монгол Улсын БХЯ-ны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын айлчлан тоглолтын нээлт боллоо. Тус чуулгын уран бүтээлчид БНХАУ-д 1954 онд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны таван жилийн ойн арга хэмжээний хүрээнд аялан тоглож байсан бол яг 60 жилийн дараа ийнхүү уран бүтээлээ толилуулж байна. Тоглолтын хөтөлбөрт монгол ардын болон цэрэг-эх орны сэдэвтэй бүтээлүүдээс гадна орчин үеийн болон дэлхийн сонгодог урлагийн дээжисийг багтаасан нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, Монголын соёл, урлагийн хүрсэн түвшинг өндөр хэмжээнд сурталчлан таниуллаа. Манай уран бүтээлчид Хятадын цэргийнхний дунд хамгийн их алдаршсан дуунуудыг ч хятад хэлээр чадварлагаар дуулж сонирхуулсан нь олны талархлыг хүлээжээ.

    Өнөөдөр буюу 12 дугаар сарын 11-ний өдөр ЦДБЭЧ-ийн уран бүтээлчид БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаний удирддаг Цэргийн урлагийн Академид зочлох ба Бээжин, Шанхай хотод хийх аялчлан тоглолт энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ. Дашрамд дурдахад Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, ялангуяа цэргийн соёл, урлагийн байгууллагуудын солилцоог өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын дарга Чан Цяньиг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг гардуулжээ.

                                                                                                                    Ж,Анхмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй