ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Ванкуйш” мандтугай

     Урлагт хөл тавьж, олонд уран бүтээлээ хүргэсэн “Ванкуйш” хамтлагийн 10 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд ойн баяраа фэнүүдтэйгээ хуваалцаж, энэ сарын 5-нд “Дандий” нэртэй тоглолтоо толилуулсан. Тэгвэл тус хамтлагийн гишүүд “TJ entertainment” шинэ цомгийнхоо бичлэгт орж, дуунуудаа дүрсжүүлэн, телевизүүдийн хөгжмийн сувгаар цацаж эхлээд байна.

    Өнгөрсөн хугацаанд уран бүтээлийн чамлахааргүй туршлага хуримтлуулсан тэднийг энэ цомгийн дуунууд боловсрол, мэдлэг, хувийн амьдралдаа ахиц дэвшил гаргасныг харуулах аж. Хамтлагийн ахлагч Б.Бямбажаргал Шанхай хотод олон улсын худалдаа, эдийн засгийн чиглэлээр магистрт суралцдаг. Тэрбээр ирэх жил сургуулиа дүүргэж, мэргэжлээрээ ажиллах гэнэ. Уоллес бол түүний тайзны нэр. Дуучин залуу сагсан бөмбөгийн “Бостен Селтикс” багт хүчин зүтгэж байсан Рашээд Уоллесын нэрийг өөртөө онцлон хайрласан аж.

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй