Лигийн тоглолтыг гурван хожилтойгоор тэргүүлж яваа “Төв Ургац” багтай, өнгөрсөн жилийн шилдэг дөрвөн багийн нэг “Увс Эрдэнэдрийлинг Ригс” баг шинэ улирлын эхний тоглолтоо хийв.
“Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн бүрэлдэхүүнд шигшээ багийн холбон тоглогч ОУХМ М.Бадрах нэгдсэн байлаа.Ригсийнхэн тоглолтоо эрч хүчтэй эхлүүлж, дараалсан алсын шидэлтүүд байндаа тусаж, удаан хүлээсэн хөгжөөн дэмжигчдийнхээ цангааг тайлсан юм.
Энэ тоглолтод тэд багаараа 52 удаа холын зайнаас довтолсон. Тэр дундаа М.Бадрах 22 удаа холын зайнаас довтолж, 8-г нь амжилттай болгож, 28 оноо авч, 6 оновчтой дамжуулалт өгөв. Мөн төвийн шилдэг тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг холын зайнаас 3 шидэлтээ оновчтой болгож, 26 оноо, 12 самбар авсан бол, легионер тоглогч Will Giddings 20 оноо, 13 самбар, холбон тоглогч Батжавхлан 19 оноо, 7 оновчтой дамжуулалт өгсөн.
Харин “Төв Ургац” багаас Donald Boone 28 оноо, 10 самбар, Holmes Junior 23 оноо, 14 самбар, Д.Мөнхтөр 20 оноо, 11 самбар, Ц.Мэргэн 18 оноо, 11 самбар авч, 4 тоглогч дабль хийж, багийн ахлагч СМ Ц.Ганболд 14 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт өгснөөр жигдхэн тоглолт гаргасан юм.
Тоглолтын төгсгөлд ялагч нь шийдвэрлэгдэж, 103:95 харьцаатай “Төв аймгийн Төв Ургац” баг ялалт байгуулж, дөрөв дэх хожлоо авч лигийн тоглолтыг тэргүүлж эхэллээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт