ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Asashoryu Cup” олон улсын тэмцээн 2015 онд зохион байгуулна

    МЧБХ-ны хурал өчигдөр боллоо. Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, Ж.Түмэн-Аюуш нар оролцон, холбооны зөвлөх Ардын багш Ч.Дамдиншарав, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, шүүгчдийн зөвлөлийн зарим гишүүн, эрэгтэй үндэсний шигшээ багийн зөвлөх, гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдорж нар удирдах зөвлөлийн хуралд уригдан  энэ жилийн тайлан, 2015 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх ирэх жилийн тайлан,төлөвлөгөөг танилцуулж “2014 он чөлөөт бөхийнхний хувьд өрнүүн ололт амжилтын жил байлаа. Насанд хүрэгчдийн болон залуучуудын, оюутны, Азийн насанд хүрэгчдийн, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний шинэ аваргуудтай боллоо. Эрэгтэй бөхчүүд ДАШТ-нээс хос медаль хүртэн, Дэлхийн цомын төлөөх тэмцээнд олон жил завсарласны дараа оролцож тавдугаар байрт шалгарсан. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, 11 олон улсын шүүгч шинээр төрлөө. Азийн спортын “Инчёон-2014”, Залуучуудын зуны “Наньжин-2014” олимпийн наадамд манай бөхчүүд амжилттай оролцож, “Mongolia Open” тэмцээн зохион байгуулав. Узбек, Польш, улсын бөхийн холбоотой 2016 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан, “Хасу-Мегаватт” компани Сонгино-Хайрхан дүүрэг, Био комбинатад чөлөөт бөхийн бүтэн гурван дэвжээ багтах, 40-50 тамирчин багтаах хоолны газар, зочид буудал бүхий “Спортын Эко цогцолбор” барьж ашиглалтад орууллаа. “Гацуурт” компаний харъяа хуучин “Олимп” сургуулийг чөлөөт бөхийн “Эмэгтэй чөлөөт бөхийн академи” болгон өөрчилсөн, “Чөлөөт бөх 2014” сэтгүүл гаргасан. Манай бөхчүүд 2014 онд дэлхий, тив, олон улсын тэмцээнээс 36 алт, 49 мөнгө, 78 хүрэл, нийт 163 медаль авсан нь өмнөх жил нийт 80 медаль авч байсан амжилттай харьцуулахад олон медаль авчээ. Сүхбаатарын нэрэмжит өсвөр үеийн тэмцээн Сэлэнгэ аймагт, Жон Петерсоны нэрэмжит өсвөр, залуучуудын тэмцээн Дархан-Уул аймагт, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч асан Ж.Отгонбилэгийн нэрэмжит тэмцээн Орхон Уул аймагт, Д.Буян багшийн нэрэмжит тэмцээн Архангай аймагт, “Ховд-2014” бага олимп спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Ховд аймагт. “Налайхын цом” тэмцээн Налайх дүүрэгт, Гавьяат тамирчин Ц.Нацагдоржийн болон Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн зохион байгуулж явуулсан. Шигшээ багийн бөхчүүдийг БНХАУ, ОХУ, Польш, Япон улсад хамтарсан бэлтгэлд хамруулсан” хэмээн онцлон дурьдаад, “2015 оныг чөлөөт бөхийг орон нутагт хөгжүүлэх жил болгож хэрэгсэл материалаар хангах, тэмцээнийг бүсчилэн зохион байгуулах, өсвөрийн бөхчүүдийн лиг явуулах, өсвөр үеийн “Asushoryu Cup” олон улсын тэмцээн явуулах, үндэсний шигшээ багийн бэлтгэлийн танхимыг засварлах, холбооны дэргэд Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөл байгуулан ажиллуулах, АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-ээс аль болох олимпийн олон эрх авах” зэрэг зорилт тавьж байгааг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

                                                                                                         Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй