Шатрын дэлхийн аварга найман настай Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй зэрэг тоглолт зохиох ам урилга ирүүлсэн юм.
Урилгыг МҮБХ-ны удирдлага, бөхийн хамт олон дуртай хүлээн авч Монгол бөхийн өргөөнд тогложээ. Е.Төгстөмөр хүүтэй Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн заан Д.Пүрэвжав, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, улсын засуул И.Болдбаатар, ахмад сэтгүүлч Ш.Мягмар нар шатраар өрсөлдсөн юм.
Бөхчүүд бэлтгэл чамгүй базааснаа харуулж уран нүүдэл хийж, ухаан зарсан тоглолт үзүүлсэн ч хожиж чадаагүй бөгөөд дэд тэргүүн Д.Данзан л түүнтэй тэнцсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт