ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Монакогийн хунтайж хоёрдугаар Альбертийн төрсөн өдөр болж байгааг тохиолдуулан тус улсад өргөн хүрээг хамарсан ёслолын буудлага болж байна. 

    Дэлхийд алдартай Тайм сэтгүүл энэ оны хамгийн шилдэг хүнийг тодрууллаа. Энэ удаад тус сэтгүүл аймшигт халдварт өвчин Эбола вирустай тэмцсэн таван эмчийг шилдгийн шилдгээр нэрлэсэн байна.

    Шувууны томуугийн вирус илэрсэн Канадын шувууны аж ахуйн тоо найм хүртэл өссөн хэмээн СВС суваг дамжууллаа.

    Украины Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд литва гаралтай Айварас Абрамовичус тус улсыг дампуурлын ирмэгт байна гэж хэлжээ. Тэрбээр Верховная Рада буюу Украины парламентын Эдийн засгийн бодлогын асуудлаарх хуралдааны "Бодит байдал дээр улс орон дампуурлын ирмэгт байна. Эдийн засагт үр ашигтай хөтөлбөр гаргахад хугацаа хэрэгтэй. Тиймээс бизнест саад болох биш түүнийг чөлөөт урсгалд нь байлгах хэрэгтэй" гэсэн байна. 

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байна. Нэг хоног үргэлжлэх айлчлалын үеэр тэрбээр эрчим хүч, батлан хамгаалах, худалдааны салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх юм байна. 

    Баруун эрэгт Израилийн цэргүүд болон палестинчуудын хооронд гарсан мөргөлдөөний үеэр Засгийн газрын нэгэн сайд амь үрэгджээ.

    Английн Лондон хотноо өчигдөр цагдаа нар арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн жагсаал болжээ.

    ОХУ -ын ерөнхийлөгч Узбекистаны 890 сая ам.долларын өрийг цайруулжээ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй