ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны топ 10 “Youtube” -ийн видео

    10. Нью-Йоркод алхсан 10 цаг 

    Энэхүү бичлэг өнгөрсөн 10 дугаар сарын 18-нд тавигдсан даруйдаа шуугиулж эхлэсэн бөгөөд эмэгтэйчүүд хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртсөөр байдаг. Тэр дундаа том өгзөгтэй эмэгтэйчүүд хамгийн их гадны халдлагын золиос болдгийг харуулахыг зорьсон байна. 

    9. Goku vs Superman

    Goku vs Superman цувралын гуравдугаар хэсэг нь өнгөрөгч тавдугаар сард Youtube сайтад нийтлэгджээ. Энэхүү хошин цувралыг аниме сонирхогчид андахгүй мэддэг бөгөөд 41,3 сая хандалт авчээ. 

    8. Чөтгөрийн хүүхэд 

    Энэхүү бичлэг 1 дүгээр сард нийтлэгдсэнээсээ хойш 48,1 сая хандалт авчээ. Удирдлагатай хүүхдийн тэргэн дотор камер суулгаад хүн айхаас өөр аргагүй царайтай роботыг дотор нь суулгаж хүмүүсийг айлган, тэдний хувирал, хариу үйлдлийг бичиж үлдээсэн юм. 

    7. Будвайзерийн реклам 

    Гөлөгний хайр хэмээх энэхүү бичлэгийг 53,8 сая хүн үзсэн бөгөөд хамгийн ихийг ухааруулсан бичлэг болсон хэмээн дүгнэж буй.

    6. Bars & Melody

    Авъяаслаг Британичууд 2014 шоуны үеэр өөрсдийн зохиосон раймаа үглэж шүүгч Саймон Ковелийг болон дэлхий дахиныг гайхшруулсан реппер хүүгийн бичлэгийг 57,2 сая хүн үзэхээр Youtube сайтад ханджээ. 

    5. "iphone 6" сорилт 

    "iphone 6" энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн хийгээд хамгийн их борлогдсон утсаар тодорсон билээ. Энэхүү бичлэгт "iphone 6" утасны бат бөх байдал болоод бусад үзүүлэлтийг шалгаж, туршилт хийсэн бичлэгийг 59,6 сая хүн үзсэнээрээ жагсаалтын 5 дугаар байрт оржээ. 

    4. The voice шоуны оргил хэсэг 

    Америкийн алдарт The voice  шоуг дэлхий даяараа мэднэ. Тус шоуны 2014 оны одоор 25 настай Кристина Соар яах аргагүй нэрлэгдсэн юм. Тэрээр сүмийн гэлэнмаа бөгөөд шүүгчдийн үнэхээр ангайлгаж чадсан оролцогчоор тодорсон бөгөөд түүний шоуны шалгаруултад оролцох үеийн гайхалтай дуулж байгаа бичлэгийг үзэхээр 66,5 сая хүн хандсан юм. 

    3. First kiss 

    94.8 сая хандалт авсан анхны үнсэлт бичлэг нийтлэгдсэн даруйдаа 7 хоногийн дотор 10 сая хандалт авч шуугиулсан бөгөөд нэг нэгнийгээ огт танихгүй 20 хүнд хоорондоо үнсэлцэх санал тавин тэдний үнсэлцэх үеийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийг зорьсон бичлэг юм. 

    2. Nike-ийн реклам 

    1. Мутант нохой 

    Энэ жилийн Youtube сайтын хамгийн их хандалт авсан бичлэгээр тодорсон тус бичлэгийг 115 сая удаа үзжээ. Youtube-ийн видио бүтээгчдийн хийсэн тус бичлэг үнэхээр л бодит юм шиг болж олныг айлгаж байсан юм. Гэхдээ бичлэг дээрх гол дүрийн баатар нь ердөө л өхөөрдөм нохой байсан бөгөөд нохойнд аварга аалзны хувцас өмсгөсөн нь үнэхээр бодитой болжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй