Робот хөлөг Ангарагийн тойрогт амжилттай орсон төдийгүй судалгаа хийх бүрэн боломжтой хэмээн эрдэмтэд мэдэгджээ. Хөлгийг 671 сая долларын төсвөөр бүтээсэн бөгөөд хамгийн гол зорилго нь Ангараг гараг дээрх уур амьсгалыг судлахад чиглэгджээ.
Энэхүү хөлөг нь НАСА-гаас Ангараг руу илгээж байгаа 21 дэх хөлөг бөгөөд энэ удаад Ангараг дээрх уур амьсгал, ус, хөрсний бүтэц, оршин тогтнох боломж, ургамлын бүтэц гээд бүгдийг судлахад зориулагдсан хэмээн мэдэгджээ.
Хөлгийн нэрийг “Сониуч” хэмээн нэрлэсэн бөгөөд албан ёсны мэдээгээ 2-3 долоо хоногийн дараа дэлхий рүү илгээх гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт