ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зөнч Нострадамус 2015 оныг ингэж зөгнөжээ

    Францын зөнч, эмч Мишель Нострадамус Сен-Реми гэдэг бяцхан хотын нэгэн нотариатчийн гэр бvлд 1503 онд мэндэлжээ. Өөрийн цаг үеэс хол түрүүлсэн, мянган жилд ганц төрдөг гэх энэ агуу зөнч, эрдэмтэн, одон оронч, зурхайч, эмч тэрээр хүн төрөлхтөнд юу тохиолдохыг 3797 он хvртэл бичиж үлдээсэн байдаг ажээ. Суут Нострадамус “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж зарцдаа хэлж өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн байдаг. Тэрээр 1566 онд зүрх нь гэнэт хаагдсанаар 63 настайдаа бурхан болжээ. Харин түүний 2015 оны тухай зөгнөсөн зөгнөлийг ийнхүү тайлжээ.

    Америкт газар хөдөлнө

    Америк тивд урьд өмнө болж байгаагүй хүчтэй гөзөр хөдлөлт болж үй олон хүмүүс амиа алдаж, их хэмжээний хохирол учирна. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш том сүйрэл байх болно.   

    Шуугиантай нээлт

    Эрдэмтэд хүнийг урт наслуулах маш чухал нээлтийг хийнэ. Энэ нь хүний мөнх амьдруулах үндэс болно.   

    Италид галт уул дэлбэрнэ

    Неополитаны эрэг дагуу байрлах алдарт Везувын галт уул дэлбэрч Европийн хэд хэдэн улс өртөж хэлмэгдэнэ. Тэнгэрт утаа бүрхэж, аймшигт гамшиг нүүрлэх гэнэ.

    Амь насанд нь аюултай

    Дэлхийн тэргүүлэгч дөрвөн улс болох АНУ, Хятад, Англи, ОХУ-ын тэргүүний амь насанд халдах оролдлого гарна.

    Эдийн засгийн хямрал

    Европийн нөлөө бүхий хоёр улс болох Герман, Францад эдийн засаг, нийгмийн хямрал тохионо. Хүмүүс төр засгийнхаа эсрэг жагсаал цуглаан хийнэ.

    Хүчтэй цацраг аминд хүрнэ

    Дэлхий дээр радиацийн хүчтэй цацрал болж тэр нь залуу хүмүүсийн амь насанд халтай байх болно.

                                                                                                                            Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй