
АНУ-ын өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн 3D хэвлэх төхөөрөмжийг дэлхий даяар гайхан шагшиж байгаа билээ. Тус хэвлэх төхөөрөмж бүхий л зүйлийг хувилан, байгаа хэмжээгээр нь болон түүнээс том жижгээр яг л жинхэнээс нь ялгагдахааргүй хэвлэж байгаа хосгүй төхөөрөмж юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус хэвлэх төхөөрөмжөөр өөрийнхөө цээжин барималыг хэвлүүлсэн анхны ерөнхийлөгч боллоо. Обама 3D-ээр хэвлүүлсэн баримлаа ажлын өрөөндөө байрлуулсан байна. 3D хэвлэгч машины үндсэн хувилбар таниулах хэсэгт ердөө тавхан минут суусныхаа төлөө би ийм сайхан барималтай болчихлоо хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэвлэгч төхөөрөмжийг ихэд олзуурхжээ.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт