ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гацуур мод тойрсон хамгийн хамгийн

    1. Хамгийн том сүлд мод

    Гондурасчууд дэлхийн дээд амжилт эвджээ. Тэд улсынхаа ерөнхийлөгчийн ордны урд талбайд дэлхийн хамгийн том хүнээр хийсэн гацуур буюу 2945 хүн цуглуулан хамгийн том гацуур мод хийжээ.

    2. Манай гаригийн хамгийн үнэтэй сүлд мод

    Абу-Дабигийн Emirates Palace зочид буудалд  зассан сүлд мод. 13 метрийн өндөртэй, алт болон эрдэнийн чулуугаар чимэглэсэн энэ мод 11 сая долларын өртөгтэй. 

    3. Хамгийн баян сүлд мод

    Сан-Францискогийн нэг номын сангийнхан “Баярын сүлд мод бол мэдлэгийн эх булаг байх ёстой” гэж үзэн хүн төрөлхтний уншвал зохих номуудаар сүлд модоо зассан нь энэ. Баяр өнгөрмөгц мэдээж энэ номууд тавиур дээрээ тавигдаж худалдан авагчийн цүнхэнд орох ч гэлээ энэ гацуурын загвар нь өмнө нь гарч байгаагүй гэдгээрээ онцлог болсон аж.

    4. Хамгийн өндөр гацуур мод

    Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод 85 метр өндөртэй, 15 угсраа бүхий энэ гацуурыг засахад 500 тонн орчим төмөр орсон. Мод тойруулан асаасан гэрлэн чимэглэлийн утасны  урт нь бараг 100 км бол чийдэн нь гурван сая орчим. Энэ мод Лагоа нуурын усан дээр 15 жил болж бразилчууд, жуулчид шинэ жил бүрээр очиж өөр өөрсдийн гэрлийг асаадаг гэнэ. 

    5. Хамгийн содон гацуур

    Америкийн Мейн муж далайн эрэг дээр байдаг болохоор эндхийн хүн бүр л загас, хавч барьж амьдарна. Ийм болохоор тэд сүлд модоо хавч барихад ашигладаг урхи модоор зассанд хэн ч гайхахгүй. Чимэглэл нь бас энгийн биш ээ. Загасны тор татахад ашигладаг живдэггүй улаан савнуудаар чимэглэл хийсэн байгаа. 

    6. Хамгийн содон шийдэлтэй гацуур мод

    Канадын Монреалын нэгэн мебель тавилгын дэлгүүр шинэ жилийн баяраа ийм сүлд модтой угтахаар шийдвэрлэж.  300 лонхоор дэлгүүрээ чимэглэжээ.  Энэ гайхалтай гацуур хэний ч анхаарлыг татна. 

    7. Лед сүлд мод

    Исландын нийслэл Дублинд 20 орчим метр өндөр LED  сүлд мод засчээ. Ер бусын энэ сүлд модонд төрөл бүрийн хэмжээтэй 100 мянга орчим LED ламп орсон байна. Энэ сүлд модны гэрлэн чимэглэлийг Blacher компани хийсэн гэнэ. 

    8. Хамгийн хямд зардлаар бүтсэн сүлд мод

    Литвийн Каунас хотын худалдааны төвийн өмнөх талбайд 40 мянган хуванцар лонх шил ашиглан босгосон сүлд мод ч бас хямд зардлаар бүтсэн атлаа гоёмсог. 

    9. Хамгийн олон чимэглэлтэй сүлд мод 

    Германы Дортмунд-д боссон, 45 метрийн єндєртэй, 1700 ширхэг гацуурнаас бvрдсэн, 30 тонн жинтэй, 40 мянган гэрлээр чимэглэгдсэн ер бусын нvсэр гацуур. 

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй