ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Л.Гантөмөр сайд Финляндын эрдэмтдийг хүлээн авч уулзав

    БСШУ-ны сайд Л.Гантөмөр Финляндын Оулин их сургуулийн Боловсролын сургуулийн захирал профессор Марко Кейлинэн тус сургуулийн багш доктор Туомо Вилполла, Лапландын их сургуулийн харъяа дунд сургуулийн захирал доктор Эйяа Валэн нарыг хүлээн авч уулзжээ.

    Сайд тэднээс сүүлийн хоёр жил багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажилд мэргэжлийн дүгнэлт хийлгэх, мөн хөгжмийн боловсрол, номын сан, кино сургалтад хэрхэн ашиглах талаар туршлага судлах тухай санал тавьсан аж.

    Финляндын төлөөлөгчид Монголын боловсролын бодлого хүүхдүүдийг хөгжүүлэхэд чиглэж байгаа нь дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн зөв алхам гэдгийг онцолсон байна. Мөн боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангахын тулд сайн багш, сайн туршлага судлан нэвтрүүлэх нь чухал хэмээжээ.

    Уулзалтын үр дүнд тус сургуультай хамтран, Монголын багш бэлтгэх боловсролын хөтөлбөр боловсруулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хамтарсан судалгааны ажил эхлүүлэхээр зөвлөлдөн ярилцжээ.

                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй