ХААИС-ийн Хос зэрэг олгох хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академи, Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийг тус тусын сонгосон мэргэжлээр амжилттай дүүргэсэн 20 оюутны төлөөлөлд өчигдөр диплом гардуулан өгчээ.
ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийг 12, Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуулийг тав, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийг гурван оюутан хос хөтөлбөрөөр дүүргэсэн байна.
Дээрх оюутнуудад Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга дипломыг нь гардуулан өгөхдөө эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллахыг ерөөсөн байна.

Энэ үеэр Ц.Эрдэнэбалжир “ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн. Энэ сургуульд ХААИС-иас суралцахаар очсон хамгийн монгол оюутан. ОХУ-д суралцана гэдэг сургалтын бааз, орчин нөхцөл өөр тул олон талын мэдлэг чадвар эзэмших шаардлагатай тулгардаг. Энэ бүхнийг даван туулж, хичээсний үр дүнд амжилт ойрхон байгаа” хэмээн өгүүлжээ.
Харин Э.Зориг “ОХУ-ын Эрхүүгийн ХААИС-ийг инженер механик мэргэжлээр суралцсан. Одоогоор “Автобус нэгтгэл” II баазад цахилгааны инженерээр ажиллаж байгаа. Хямд зардлаар ОХУ-д суралцана гэдэг хамгийн том боломж байсан” хэмээжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт