ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Ганболдын эхнэр МХБХ-ны гадаад харилцааны албанаасаа чөлөөлөгдөв

    Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг хээл хахууль авсан хэргээр ФИФА-гаас хориг тавьсан билээ.

    Тэрбээр өнөөг хүртэл олны нүднээс далд байгаа. Одоогоор тус холбоог ерөнхийлөгчийн зөвлөх, холбооны УЗГ байсан А.Ганбаатар удирдаж буй.

    Экс ерөнхийлөгчийн гэргий Л.Маяа Монголын хөлбөмбөгийн холбооны гадаад харилцааны захирлын алба хашдаг байсан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МХБХ-нд гаргажээ.Тэрбээр ээлжит хурлуудад очиж хэрүүл маргаан тарьж, орон нутгийн хөлбөмбөгийн холбоо руу албан бичиг явуулсаар өдий хүрсэн аж. Олон улсад бол шийтгэл хүлээсэн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхны эрхийг нь хүртэл тодорхой хугацаагаар хасдаг дүрэмтэй. Гэвч одоо мөрдөгдөж буй хөлбөмбөгийн холбооны дүрмээр түүнд хариуцлага тооцож чадахгүй.

    Монголын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түүнийг ажлаас нь чөлөөлж, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Монголжингоог Л.Маяагийн оронд түр үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар болсон байна.

                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй