ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Машинаа ачуулсан иргэдэд гар утсаар мэдээлэл өгнө

    Зөвшөөрөлгүй газар автомашинаа байрлуулж машинаа ачуулсан иргэдийн гар утсанд тун удахгүй холбогдох  мэдээлэл нь ирдэг  болох юм байна. Машинаа ачуулсан иргэдийн зарим нь унаагаа хулгайд алдлаа гэж бодож цагдаагийн байгууллагад хандах  тохиолдол гардаг аж. Тиймээс автомашин эзэмшигчийн автотээврийн санд бүртгэлтэй гар утсанд машин нь аль саатуулах  байранд хүргэгдсэн талаарх мэдээллийг ирүүлэх юм байна. Мөн үүнээс гадна 18001200 гэсэн мобикомын лавлах утсанд хандаж ачилтын компанитай холбогдож мэдээлэл авах боломжтой ажээ. Машинаа ачилтын төлбөрийг өнгөрсөн сард 55 мянган төгрөг болгож бууруулсан. Гэхдээ 30 км-ээс дээш  зайд зориулалтын чирэгч ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км тутамд 1700 төгрөг нэмэгдүүлэн тооцох юм байна.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй