ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сайдын суудлаас мултарсан Ц.Шаравдорж МАХН-ын генсек болно

    МАН-ын үнэнч гишүүн гэгдэж байсан Ц.Шаравдорж намаасаа нүүр буруулж намын батлахаа хураалгаад МАХН-ын гишүүнээр элссэн. Ийнхүү элсэхдээ нэгэн тохироо хийсэн нь тодорхой болов. Тэрээр шинээр эмхлэгдсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдын суудалд суух хүсэлтэй байгаагаа намын удирдлагууддаа ил тод хэлж Н.Энхбаяр дарга ч зөвшөөрсөн ажээ. Харамсалтай нь намын даргаа Солонгосд байгааг далимдуулж УИХ дахь тус намын бүлэг түүний хүсэлтийг үл тоож УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдад нэрийг нь дэвшүүлж томилуулсан. Үүнд дургүйцсэн Ц.Шаравдорж МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдэд хандан мэдэгдэл гаргах болсноо дуулгажээ. Үүнийг сонссон Гүйцэтгэх товчооны гишүүд яаралтай хурал зарлаж түүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгоё гэсэн санал тавиад байгаа гэнэ.

                                                                                                                            Б.Гарьд                                        

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй