ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Олимпид өрсөлдөх тамирчдыг цөөлөх шийдвэрийг ОУОХ гаргалаа

    Монакод болж буй Олон Улсын Олимпийн Хорооны ээлжит бус 127 дугаар чуулганаар тус хорооны Ерөнхийлөгч Томас Бахын 40 шинэ санал, санаачилга бүхий мөрийн хөтөлбөрийг хэлэлцжээ. Түүний дэвшүүлсэн гол санал нь олимпийн наадамд оролцох тамирчдын тоо болон багц медалийн тоонд дээд хязгаарыг тавих байсан бөгөөд энэ асуудлыг Олимпийн хорооны гишүүд санал нэгтэй баталсан байна. Ингэснээр зуны олимпийн наадмын багц медалийн тоог 310-аас, өвлийнхийг 100-гаас давуулахгүй, зуны олимпод оролцох тамирчдын тоог 10500-гаас, өвлийнхийг 2900-гаас хэтрүүлэхгүй байхаар боллоо. Тэгвэл Лондоны олимпийн наадамд 10956 тамирчин, 302 багц медалийн төлөө өрсөлдөж байсан гэхээр ямар өөрчлөлт орж буй нь тодорхой харагдах юм. Энэ үеэр яригдсан бас нэг чухал асуудал нь Олон Улсын Олимпийн Хороо нь өөрийн гэсэн Олимпийн телевизийн суваг байгуулах явдал байлаа. Энэ ажилд 490 сая еврог зарлагадах ажээ. Ийнхүү Монакод болсон энэ удаагийн чуулганаар 2020 оны Олимпийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй