ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Өчигдөр АНУ-ын Лос Анжелес хотод гарсан галт түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тус түймрийн улмаас дөрвөн томоохон барилга дарааллан шатсан юм. 

    Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр цэргийн албан хаагчдын гэр бүлийнхэнтэй уулзаж, талархал илэрхийлэв. 

    Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Финикс мужид дахин нэг хар арьст залуу цагдаагийн ажилтантай ам зөрснөөс болж буудуулан нас барсан билээ. Ийнхүү дарааллан амь насаа алдсан хар арьстнуудын төлөө Америк даяар жагсаал цуглаан өрнөж эхлээд байна. 

    АНУ-ын Каролина мужаас Монтгомери мужийг зорьсон “Эмбраер И Эм Би-500” маркийн хоёр хөдөлгүүртэй тийрэлтэт онгоц Вашингтон хотын захын дүүрэгт осолдохдоо оршин суугчдын хорооллын хоёр байшинг сүйтгэжээ. Ослын улмаас зургаан хүн амь үрэгдсэн байна.

    Хонконгийн Засгийн газрын ордны ойролцоох эсэргүүцэгчдийн майхан, саадыг өнөөдөр зайлуулна гэж тус хотын цагдаагийн газар мэдэгдлээ. 

    Европын холбоо байгалийн хий дамжуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Өмнөд Кавказын байгалийн хийн хоолойг өргөтгөх (Баку-Тбилиси-Эрзурум) бөгөөд үүгээр дамжин, Азербайжаны байгалийн хий Туркт хүрэх юм. Харин түүний үргэлжлэл Транс Анатолийн байгалийн хий дамжуулах хоолой болон Транс Адриатын тэнгисийн дамжуулах хоолойнууд юм байна. 

    Олны өмнө хүүхдээ хөхөөр хооллох нь зүйд нийцэх эсэх талаар сүүлийн үед Англид маргалдаж эхэлжээ. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон хөхүүл эхийг дэмжсэн байна. Энэ бол ердийн зүйл учир үүнээс ичээд байх зүйлгүй хэмээн мэдэгджээ. 

    Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч  Малала охин энэ жил Нобелийн шагналыг хамтран хүртсэн Энэтхэгийн хүний эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатярти нар Нобелийн шагналаас хүртсэн шагналын мөнгөө хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулахаа мэдэгджээ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй