ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Дорлигжав өмнөх сайд Х.Тэмүүжинг хуулийн байгууллагаар шалгуулна

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн твитер хуудсандаа тавьсан “Авлигын хэмжээ” гэсэн үгстэй дөрвөн сая ам.долларын гүйлгээний хуулга бүхий зурагтай жиргээ олон нийтийн дунд нэлээдгүй шуугиан тарьсан. Энэ мэдээллийн дараа “Голомт” банк, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн удирдах ажилтнууд хэвлэлийн бага хурал хийлгэж “Яригдаад байгаа дөрвөн сая.ам доллар нь авлига биш компани хоорондын төлбөрийн гүйлгээ байсан” хэмээн мэдэгдсэн билээ.

    Үүний дараахан Хууль зүйн сайдад нэр дэвшээд байсан Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав УИХ-ын танхимд “Намайг албан ёсоор Хууль зүйн сайдад нэр дэвшихээр яригдах үед миний таньдаг хүн боль гэж ятгасан. Дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгө мөнгөний асуудалд намайг холбосон. Үүнийг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг өөрийн хамаатантайгаа нийлж дэгдээснийг би мэднэ. Энэ бол гүтгэлэг” гэж гишүүдэд хандан хэлсэн. Энэ өдөр УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Хууль зүйн сайдаар томилогдсон Д.Дорлигжав өмнөх сайдынхаа бусармаг үйлдлийн талаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдээд байна. Тэгэхээр нэг яамны өмнөх, одоогийн сайдууд шүүх дээр уулзалдах бололтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй