ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жастин Бибер шинэ найз охинтой болжээ

    Канад гаралтай дуучин Жастин Бибер Хайли Балдвинтай болзож эхэлжээ.

    Селена Гомезтой эргэн нийлж, удалгүй дахин салсан гэх мэдээлэл нь ч намдаж амжаагүй байхад дуучин залуу дахин ийм ярианы гол сэдэв болж эхэллээ. Элдэв хэл ам, цуурхалын бай болсон Бибер өнгөрсөн сарын сүүлээр болох American music awards-ийн  өмнөхөн Селенагаа эргүүлэн авахын тулд бүхнийг хийнэ хэмээн сенсаци дэгдээж байсан ч ийнхүү бас л худлаа дуулиан дэгдээж байсан нь тодорхой боллоо. Гэтэл Селена  American music awards дээр Жастин Биберт зориулан гаргасан дуу болох "Heart wants what it wants" дуугаа дуулах үеээрээ уйлж байсан юм.

    Биберийн шинэхэн найз охин Хайли Балдвин одоо 18 настай бөгөөд жүжигчин, найруулагч, продьюсер Стив Балдвины охин юм. Тэднийг хамтдаа байхад нь зургийг нь дарж амжсан бөгөөд тэдний болздог болсон гэдэг нь ийнхүү батлагдав. Селена Гомезоос салснаас хойш Кендалл Женнертэй нэр холбогдоод байсан дуучин залуу мөн л өөр сонголт хийсэн бололтой. Дашрамд дуулгахад Хайли, Кендалл Женнер нар жил гаруй хугацаанд найзласан сайн найзууд гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй