Английн Лондон хотод болж буй "Дэлхийн мисс 2014" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй Т.Батцэцэгийг дэмжихээр олон хүн тус тэмцээний финалыг үзэхээр болсон байна. Онлайн санал асуулгад II байрт шалгарсан түүнийг амжилтаа ахиулна гэдэгт Монголчууд итгэж суугаа. 

Тэмцээний финал буюу Эх дэлхийн гоо бүсгүй энэ сарын 14-нд тодорно. Уг тэмцээнийг ИБУИНВУ дахь Монгол Улсын ЭСЯ, Британийн Монголчуудын Холбоо, Лондон дахь Монгол Урлаг Соёлын Байгууллага, “Цахим Өртөө Холбоо” ТББ, “Азаа студио” зэрэг байгууллагийн төлөөллөөс гадна их аварга Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй улс төр, бизнес, урлагийн гээд олны танил эрхмүүд Т.Батцэцэгийг дэмжиж үзэх гэнэ.
Их аварга өөрийн цахим хуудсаараа хүмүүст “ За ингээд Т.Батцэцэгийг дэмжээд лайк дараад байгаарай, Монголчууд аа. Бид бүгдээрээ Монголын үр сад шүү” хэмээн уриалан бичжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт