Ардын жүжигчин А.Долгорыг 1991 онд "Бодлын цагаан хун" дуугаар " Морин хуур" наадамд оролцож түрүүлэхэд нь баярлаж, энэ дууны зохиолч, яруу найрагч Д.Амгалан хун бэлэглэжээ. Түүнээс хойш тэрбээр хун цуглуулах дуртай болсон аж. 20 гаруй жил хун цуглуулж буй хообийг нь хань, найз нөхөд, үр хүүхдүүд нь их дэмждэг.

Хань нь түүнд гадагшаа яваад ирэх бүртээ "Хун"-тай холбоотой бэлэг авчирдаг гэнэ. Ямар сайндаа хүү нь хун шувууны хээтэй орны даавууг нь харчихаад "Ээ бурхан минь дахиад л хун. Энэ арай хэтэрнээ" хэмээн уулга алдсан гэдэг.



Тэрбээр хун цуглуулахын хажуугаар чөлөөт цагаараа хатгамал оёж, янз бүрийн цэцэг тарих сонирхолтой. Түүнийг хунгийнхаа цуглуулгаар видео бичлэг хийж, бэсрэг кино хийх гэнэ гэх яриа чих дэлссэн ч одоогоор чимээгүй л байгаа. Энгийн хунгаас эхлээд болор, өнгөт болор "Кармен" гээд олон төрлийн хун цуглуулгад нь бий.



Дуучин маань "Хун их гоёмсог амьтан. Хосоороо амьдардаг болохоор хайрандаа үнэнч. Нэгийгээ халин одохоор нөгөө нь хад мөргөж үхдэг гэнэ лээ. Тэгэхээр хун хайрандаа ариун, бас үнэнч гайхамшигтай амьтан байгаа биз” хэмээн хуучилсан удаатай. Түүндхунтай холбоотой бүхэн ивээлээ харамгүй хайрладаг болохоор энэ амьтныг ихэд билгэшээдэг. Анх хунгийн дуугаар олонд танигдаж, алдрын тавцнаас өнөөг хүртэл буугаагүй. Хунгийн цуглуулга нь түүнд өдөр бүр эрч хүч хайрлаж, гоо сайхнаа хадгалж амьдрах бодол төрүүлдэг аж.



Тиймдээ ч 60 насны босго алхсан хэрнээ гоо сайхнаа хадгалж яваа. Сонирхуулахад түүний хообий өдрөөс өдөрт нэмэгдэж, хунгийнх цуглуулга үзэсгэлэн гаргах хэмжээнд хэдийнэ хүрсэн гэнэ лээ. Анхны нөхөр төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалаас салж, Д.Сайнцог хурандаатай амьдарсан түүнд амьдрал эхэндээ бэрхшээлтай санагдаж байсан ч хэцүү бүхнийг давж туулж чадсанаар өдгөө бат бөх гэр бүл болж чадсан гэдэг. Нөхөр Д.Сайнцог нь анх ирээдүйн эхнэрийнхээ тоглолтыг үзчихээд найзууддаа "Энэ бүсгүйг би заавал эхнэрээ болгоно" хэмээн мөрий тавьж байгаад өөийн болгосон гэдэг.


Тэд хамт амьдарсан 20 жилийнхээ ойгоор хуримын ёслол үйлдэж, хоёр талынхаа ах дүүсээсээ гадна ойр дотно нөхөрлөдөг цөөн хүмүүсийн хүрээнд хийж байжээ. Түүний нөхөр Д.Сайнцог Монголоос сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан дөрвөн хүний нэг. Дорнод аймгийн уугуул тэрбээр нутгийнхаа зөвлөлийн даргаар нэг хэсэг ажиллаж байгаад халаагаа гавьяат жүжигчин, олонд Бооёо нэрээрээ алдаршсан Н.Ариунболдод өгсөн дуулдсан.
Г. Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт